Нууцлалын бодлого

AyaDuu Privacy Policy · Сүүлд шинэчилсэн: 2026-08-03

Энэхүү Нууцлалын бодлого нь AyaDuu аппликейшнийг хэрэглэхтэй холбогдон хэрэглэгчээс ямар мэдээлэл авах, хэрхэн ашиглах, хамгаалах талаар мэдээлэл өгөх зорилготой.

This is the privacy policy of the AyaDuu karaoke application (com.karaokemn.app). For account deletion see Delete account. Contact: info@karaoke.mn.

1. Ерөнхий зүйл

1.1. "AyaDuu" апп болон түүнд агуулагдаж буй текст, фото, караоке контентуудыг бүхэлд нь "AyaDuu" хариуцна. Хэрэглэгч энэхүү бодлогод нийцүүлэн уг апп-ыг хэрэглэнэ.

1.2. Хэрэв дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол апп-д хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна. Хэрэглэгч бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулснаар энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Цуглуулах мэдээлэл

2.1. Бүртгүүлсэн хэрэглэгчээс дараах мэдээллийг авна. Хэрэглэгч өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй:

2.2. Хурууны хээ, царай танилтаар нэвтрэх боломж нь зөвхөн таны төхөөрөмж дээр ажилладаг бөгөөд биометрийн мэдээлэл манай серверт илгээгддэггүй, хадгалагддаггүй.

2.3. "AyaDuu" нь гуравдагч этгээдийн зар сурталчилгааны болон аналитикийн SDK ашигладаггүй.

3. Мэдээллийн ашиглалт

Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

Таны бүртгэлийн мэдээллийг зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор задруулахгүй, зарж борлуулахгүй.

4. Мэдээллийн хамгаалалт

"AyaDuu" нь таны хувийн мэдээллийн нууцлалыг хадгалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна. Хэрэглэгч та өөрийн нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, нийтийн төхөөрөмж дээр бүртгэлээрээ нэвтэрсэн бол гарахаа мартахгүй байх, нууц үгээ тогтмол шинэчлэх зэргээр өөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарна уу.

5. Бүртгэл устгах

Хэрэглэгч хүссэн үедээ өөрийн бүртгэл, хувийн мэдээллээ устгуулах боломжтой:

Дэлгэрэнгүйг Бүртгэл устгах заавар хуудаснаас үзнэ үү.

6. Оюуны өмчлөл

6.1. "AyaDuu"-д нийтлэгдсэн караоке контентын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

6.2. "AyaDuu"-ийн караоке контентыг зөвшөөрөлгүйгээр хувилж тараах, нийтлэх, дэлгэцийн бичлэг хийх болон арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

7. Холбоо барих

Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү: